Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалтын үеэр Монголын эмзүйн ЭМ холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням "Өнгөрсөн долоо хоногт Арбидолыг эмчилгээний стандартаас хассан байна. Арбидол”- ын нөөцийг бий болгох шийдвэрийн дагуу нөөц хийхээр тодорхой шийдвэр гаргасан. Гэтэл одоо 10 гаруй тэрбум төгрөгийн эм хог болох нь, устгагдах нь”  хэмээн мэдэгдсэн. 

Гэхдээ уг мэдээллийг  Эрүүл мэндийн сайд С.Энхболд үгүйсгэж "Арбидол эмийг Sars-COV-2 өвчний өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан. Өөрөөр хэлбэл халдварын эмчилгээнээс хасаагүй, харин өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан" хэмээн мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл, Арбидол эмийг эмчилгээний стандартаас хассан бус харин ч үйлчилгээний хүрээг нь тэлж,  томуу, томуу төст өвчний үед ч хэрэглэдэг байхаар Ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулжээ.  Нэг үгээр Арбидол эмийг коронавирусний халдварын үед ч томуу, томуу төст өвчний үед ч хэрэглэхээр тусгасан байна. Учир нь Арбидол эм нь зөвхөн коронавирусийн халдварыг эмчлэхээр зориулж гаргасан эм биш аж. 

Гэхдээ уг эмийг заавал эмчийн заавар, жорын дагуу хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.  Бүх эм элгэнд очиж цэвэршдэг. Зарим эм аль нэг эрхтнийг өвөрмөцөөр гэмтээх тохиолдол байдаг. Арбидолын хувьд тун хэмжээгээ тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэлтэй. Тиймээс заавал эмчийн заалтаар хэрэглэхийг анхаарууллаа. Тухайлбал, Арбидолыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй юм байна.