Монголын боксын холбоо энэ сарын 9-нд хэвлэлийн хурал хийж, Гавьяат тамирчин Э.Цэндбаатарт сахилгын шийтгэл оногдуулсан талаараа мэдээлсэн.  Ингэхдээ  “Э.Цэндбаатарыг удаа дараа сахилга бат, ёс суртахууны алдаа гаргасан учраас Монголын боксын шигшээ багаас хассан. Мөн түүнийг ДАШТ-ий сорил тэмцээнд оролцуулахгүй” хэмээн мэдэгдсэн юм. 

Тэгвэл Гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр Монголын Үндэсний Олимпын хороонд хандлаа. Энэ талаар Э.Цэндбаатар “Энэ миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс энэ удаагийн Дэлхийн аваргад заавал оролцож, аваргын алтан шар медалийг эх орондоо авчирч ирмээр байна. 

Өөрийгөө хэн бэ, ямар тоглолт харуулж чаддаг вэ гэдгээ харуулахын хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.