Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас ирэх оны төсөв болон дагалдах хуулиудын  төслүүдийг өргөн мэдүүлжээ.

Б.Жавхлан:

- Ирэх оны төсөв цар тахал үргэлжлэх үү, зогсох уу гэх цаг хугацааны хайчин дунд явна.  Ирэх 2021 онд дэлхийн эдийн засаг ёроолдоо хүрч унаад сэргэлт үргэлжилнэ гэсэн төсөөлөл дунд төсвөө хийсэн.  Эдийн засгаа сэргээх бодлого буюу хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх, төсвийн урсгал зардал талд шинэчлэл хийх зэрэг бодлогын шинэчлэлт энэ оны төвсийн гол бодлого.  Ингэхдээ төсвөөс гарах урсгал зардал бүр үр өгөөжтэй, эдийн засаг, бизнесийн салбарын хөгжлийг дэмждэг байхаар тусгасан. Мөн өнгөрсөн 4 жил Засгийн газар утаатай тэмцсэн бол энэ дөрвөн жил нийслэлд хэрэгжүүлэх бодлогын төв нь түгжрэл байх болно. Ирэх жилээс хөрөнгө оруулалтын ямар орон зай гарна тэрийг түгжрэлийг бууруулахад чиглүүлнэ. Манай улсад 198 мянган төрийн албан хаагч байдаг. Төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшлээс авдаг байх зарчмаар төрийн бүтцийг цомхоно болгох чиглэнэ.