Нийслэл хот төдийгүй улс орон даяар шатахууны хомсдол үүсээд байна. Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой уулзсан.  Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд уулзалтад оролцож, өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцжээ. 


Уул уурхайн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар мэдээлэл хийж байна.

  • - Монгол Улсын АИ-92 бензиний сарын хэрэглээ 38-40 мянган тонн. Үүний 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг Хятад улсаас нийлүүлдэг.
  • - ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Наймдугаар сарын сүүлчээр 28 мянган тонн шатахуун нийлүүлэх байсан ч 17 мянган тонн шатахуун өгнө гэж мэдэгдсэн. Учир нь Ангарскийн үйлдвэрт засвар хийхээ мэдэгдсэн. 
  • - БНХАУ-аас 137 вагон буюу 50 гаруй мянган тонн шатахуун авахаар мөнгөө төлж, гэрээгээ баталгаажуулчихсан. Наашаа зөөх галт тэрэгнийхээ кодыг ч авсан байсан. Гэтэл ОХУ 90-10 мянган тонныг нийлүүлэх боломжгүй гэдээ өчигдөр  гэнэт мэдэгдлээ. Түүнчлэн Хятадын төмөр замын компани нь дотооддоо ачаа тээврийн ачаалал их байгаа тул захиалсан шатахууныг аравдугаар сард нийлүүлэхээ мэдэгдсэн. 
  • - Энэ нөхцөл байдлаа өнөөдөр би Шадар сайдтай хамт БНХАУ-ын Элчин сайд Цай Вэнрунд уламжилж, хүсэлтээ тавилаа. Сүүлийн саруудад татан авалт хэвийн байсан.
  • - Манай яамны мэргэжилтнүүд тус улсад ажиллаж байна. Маргааш "Роснефть"-ийн дэд захиралтай уулзана.           
  • - Бээжинд суугаа манай элчин сайд, Эрээнд байгаа Консул энэ чиглэлээр ажиллаж байна. Эхний вагон 5-7 хоногийн дараа орж ирнэ. Тэр хүртэл ААН-үүд хязгаарлалттайгаар буюу 30 мянган төгрөгт л шатахуун худалдана.     
  • - Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 16 хоногийн нөөцтэй байна. 
  • - Орон нутагт шатахууны нөөц хэвийн байна.