Уул уурхайн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр “Петровис” компанийн зүгээс нөхцөл байдлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэд “Хөдөө орон нутагт нөөц хэвийн буюу 14 хоног, төвийн бүсэд 4, нийслэлийн хэмжээнд 3 хоногийн нөөцтэй байна. ОХУ-ын Роснефть компани захиалсан шатахууны 90 хувийг нийлүүлж чадахгүйгээ мэдэгдсэн. Тиймээс нөөц бүрдүүлэлт саатсан тул хязгаарлалт хийгээд байна.
Нийслэлийн хэмжээний хэмжээнд 40 ШТС-тай. Үүний 20 –д нь хязгаарлалт тогтоосон. Эмнэлэг, цагдаа гэх мэт байгууллагад заавал шатахуун нийлүүлэх үүрэгтэй тул хязгаарлалт тавьж байна” гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!