УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, УИХ-ыг яаралтай хуралдаж, цаг үед тулгарч буй асуудлыг шийдэхийг шаардлаа. Ингэхдээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хариуцлагаа хүлээж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг халдвар тараах нөхцөл бүрдүүлсэнд уучлалт гуй гэв. 

УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат " УИХ-ыг яаралтай хуралдаж, цаг үед тулгарч буй асуудлыг шийдэхийг шаардаж байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой. 2021 оны гуравдугаар сараас хойш МАН-ын 100 жилийн ой тэмдэглэж, удаа дараа одон медаль тараасан зэрэг олон хүн цуглуулж халдварыг хавтгайруулсан. 

Дараа нь Ерөнхийлөгчийн сонгуулиар хөдөө орон нутаг руу явж халдвар тараасан. Үүний дараа уул тахих нэрийдлээр халдвар нэмэгдүүлсэн. Дээрх үйлдлүүддээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг уучлалт гуйхыг шаардаж байна.  Өнөөдрийн байдлаар малын шүлхий өвчин 13 аймагт тараад байна. Ирэх сарын 1-нд Сүхбаатарын талбайд "Одоо боллоо" цуглаанд оролцохыг ард түмнээсээ хүсч байна" гэлээ.