Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр тус намын гишүүн Э.Бат-Үүл Улсын баатрынхаа тэмдгийг намдаа өглөө.
Э.Бат-Үүл:
- Ардчилсан нам бол Монгол улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх нам. Монгол улсыг эрх, эрх чөлөөтэй болгосон, Монгол улсын Баатар цол ч олгоход багадахаар нам. 2009 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Монголын Ардчилсан намын түүхэн гавьяаг үнэлж, надад Баатар цол олгосон. Тэр үед Ерөнхийлөгч "Энэ бол чамд өгч байгаа цол тэмдэг биш. Ардчилсан хувьсгалыг дэмжсэн Монголын ард түмэн, Монголын Ардчиллыг мянга мянган гишүүдэд өгч байгаа шагнал юм шүү" гэсэн. Би 2009 оноос хойш энэ тэмдэгээр гоёж, АН-ынхан гишүүдтэй уулзах бүртээ "Энэ бол та нарын шагнал юм шүү" гэж хэлсээр ирсэн. Өнөөдөр АН-ын түүхэн гайхамшигтай үйл явдал болж байна. Тиймээс би энэ "Баатар"-ын тэмдгээ эзэнд нь буцааж өгье, АН-даа өгье. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг намдаа ирээч гэж уриалмаар байна. Мөн Н.Алтанхуяг, С.Эрдэнэ хоёр намдаа ирээрэй” гэлээ.
Сонин л юм . Юутай ч улсын баатар хэмжээний биш гэдгээ илэрхийлжээ гэж ойлголоо. Бат- үүл олон юмнаас ардчлал гэж мултарсан.Аргаа бараад алуурчнаа нууж авсан алдраа хамгаалалт хүсэж шилжүүлж жүжиглэлээ. Үйлийн үрийг яалтай ч билээ. Ирэх цагийн үнэнээс яаж ч мултрах вэ? . Замгүй болсон доо. Өрөвдөх шиг, өтөл болоод үйлээ үүрнэ дээ.
Алуурчин
битгий хуцаачэээ худал шаагаад
Маш ухаалаг шийдвэр байна. Баяр хүргэе.
АН тэгээд С Зоригийг алсан болж байна уу??
Mэдэхгүй зүйлээ (нүдээрээ хараагүй бол) ... хэрэггүй дээ
ккк