Цар тахалтай холбогдуулан олон үйл ажиллагаанд хорио тогтоосны нэг нь Төрийн ордны “хориг”. Тодруулбал Төрийн ордноос парламентын сэтгүүлчид мэдээлэл авах эрх хаалттай болоод 2 жил болж буй. УОК-оос зарим тогтоосон хориогоо эхнээсээ цуцлаад эхэлсэн. Аль болох хорихгүй, цагдахгүй хэмээн мэдэгдэж байгаа ч Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчдийн хувьд бүх зүйл хаалттай хэвээр байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлж, эрх баригчид цар тахлыг далимдуулж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгааг сануулж байна.
Сэтгүүлч Ч.Лодойсамбуу:
- УИХ, Засгийн газар "Ковид"-ын нэг удаагийн хуулиа 2 удаагийнх болгоод баталчихсан. Ирэх 12 дугаар сард дахин сунгах тухай яриад байна. Манай улс Парламентын засаглалгүй улс болчихсон. Төсөв бүх эрх мэдэл нь Засгийн газарт байна. Төсөв, татварын мөнгийг хэн яаж зарцуулж байгаа талаар сурвалжилж, гишүүдийн байр суурийг сонсох шаардлага байна.
Гэтэл өмнөөс олон улсын жишиг ийм байдаг талаар яриад байх юм. Хэрвээ үнэхээр л олон улсын жишиг яриад байгаа бол Засгийн газар, УИХ-ын гишүүд нь олон улсын парламентч шиг байх ёстой. УИХ-ын гишүүд үүргээ биелүүлэх ёстой.
Энэ УИХ шиг үүрэггүй унтаа гишүүд урьд өмнө байсангүй
Энэ хэдэн шантаачид одоо болио