#ШУУД: Парламентын үйл ажиллагааг сэтгүүлчдэд нээлттэй байлгахыг шаардаж ХМХ-үүд Төв талбайд цуглаад байна!

- Сэтгүүлч Т.Оюумаа:

- Цар тахлаар далимдуулж, Төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай болсон нь олон нийтийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байна. Хэрвээ бидний тавьж байгаа шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн мэдээллийг дамжуулахгүй гэдгээ хатуу мэдэгдье. Цаашлаад шат шатны арга хэмжээ авна. Төрийн ордон сэтгүүлчдэд хаалттай байгаа нь ард түмэндээ хаалттай байна гэсэн үг. Харамсалтай нь зарим нэг улстөрчдийн хүсэл нь сэтгүүлчдийн хөл хориог үргэлжүүлэх хүсэлтэй байна. 

- Төрийн ордноос гадна бусад Төрийн байгууллагууаас мэдээллээ авч чадахгүй бараг 2 жил болж байна. Хөдөө орон нутагт энэ байдал бүр гаарсан. Хэрвээ эрх бүхий албан тушаалтан нь зөвшөөрөл өгөөгүй бол цар тахал гэсэн ганц үгээр хаалттай хаалга мөргөөд л явж байна.  Нэг үгээр боомилолтод орчихлоо.

- Төрийн байгууллагууд өөрсдийн хэвлэлийн албаараа дамжуулаад өөрсдийн гаргах гэсэн, үзүүлэх гэсэн мэдээллээ л өгч байна.  Хэвлэлийнхэн маань энэ байдалд бүү дасан зохицоосой гэж хүсэх байна.  Манай Tovch.mn  сайтын хувьд иймэрхүү мэдээллийг аль болох гаргахгүй.