#ШУУД: “Боловсролын багц хуулийн төсөл”энэ салбарын ямар гажуудлыг засах вэ? УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тодруулж байна.
Ч.Ундрам:
- Энэ удаагийн намрын чуулганаар нийт 72 хуулийн төсөл хэлэлцэгдэнэ. Эхний ээлжид 24 хуулийн төсөл хэлэлцэгдэхээс Боловсролын багц хуулийн төсөл багтсан. Манай улс сүүлийн 30 жил энэ салбартаа төдийлөн анхаарал тавьж чадаагүй. Тиймээс энэ удаагийн багц хуулиараа боловсролын салбарт шинэчлэл хийе гэж зорьж байна. Тогтолцооны хэд хэдэн гажуудал байна.
- Тухайлбал, боловсролын байгууллага нь ашгийн бус байх ёстой гэх үзэл бодол байна. Манай улсад төр өөрөө хүүхдүүдээ боловсрол олгож чадахгүй байсан тул энэ ачааг хувийн сургуулиуд үүрэлцэж ирсэн. Гэвч өнөөг хүртэл хувийн сургуулиуд татвар төлж байгаагүй, төрийн бус байгууллагыг статустай. Дээр нь эцэг эхээс төлбөр авахаас гадна ЕБС-иуд хүүхэд болгон дээр төрөөс хувьсах зардал авдаг. Тиймээс юуны түрүүнд энэ асуудлыг цэгцэлнэ. Олон нийтийн статустай болж, ТУЗ-даа төлөөллийг нь оролцуулах ёстой. Хэрвээ ашгийн төлөө ажиллана гэвэл төрөөс хувьсах зардлыг нь татаж, улсдаа татвараа төлөх ёстой.
- Түүнчлэн боловсролын чанарын асуудал багшийн чадвартай зайлшгүй холбоотой. Өнгөрсөн хугацаанд манай улс багш бэлтгэх тогтолцоогоо задгай орхисон. Сургалтын хөтөлбөр нь шинэчлэгдээд байхад багшийн бэлтгэж байгаа хөтөлбөр нь шинэчлэгдээгүй. Өөрөөр хэлбэл уялдаагүй байсан гэсэ үг. Тиймээс багш бэлтгэх хөтөлбөр дээр тусгай шаардлагуудыг тавьж, магадлан итгэмжлэл олгож, ЕБС-д байх үеэс нь сурагчдын дунд багш болох клуб ажиллуулна. Дээр нь багшийн цалинг үе шаттайгаар сайжруулахаар тусгасан.
-
Хувийн сургуулиуд ашгийн бус гэж байх боломжгүй. Харин ашгийн хэмжээг нь тодорхой бага түвшинд байлгахаар хуульчлах
Хувь байтугай багш бэлтгэдэг улсын сургууль чанаргүй багш бэлтгэж байгаа нь харамсалтай. Хоёр үг ч холбож чадахгүй гадаад хэлний багш нар хүүхдүүдийг алж байна. Хайран цаг хугацаа. Эцэг эхчүүд хүүхүүдээ хэлтэй болгохын тулд бас мөнгө шулсан курс дамжаанд өгч хохироож байгаа.
Дэмжиж байна . Эн тэргүүнд боловсролын тогтолцоогоо өөрчилж сайжруулах нь туйлын зөв шүү . Финлянд , Сингапур , Герман , Япон зэрэг боловсролын чанарын индексээрээ тэргүүлэгч зарим улс орнууд руу мэргэжилтнүүд илгээж туршлага судалж , шинэ санаа сэдэл авч энэхүү Боловсролын тухай багц хуулинд тусгасан авууштай шинэлэг зүйл байна уу .
Зөв шүү дээ.
Боловсролын тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Дэмжиж байна. Амжилт хүсье
Хувьсах зардал гэж хувийн сургуульд өгч байгаа нь авилга мөн.хувийн сургууль асар их төлбөр авч санхүүждэг мөртлөө хувьсах зардал гэж улсаас зүгээр татаас авч улс төрчдийг санхүүжүүлж авилга өгдөг сул мөнгө.ингэж ард түмнийг татварыг сул авч болохгүй .одоо болж үз.хичнээн жил улсын мөнгийг сул хулгайлах вэ.улс төрч нэртэй хүмүүс минь.элбэгдорж хүртэл улаанбаатар сургуулиар хэдэн тэрбум төгрөг хулгайлаад сууж байна.
Эхлээд Үндсэн Хуулийн 16-р зүйл, 7-г өөрчлөх хэрэгтэй мэт... Үндсэн Хуулиас давсан "Боловсролын багц хууль" батлагдахгүй, хэрэгжихгүй л болов уу.
Маш зөв шийдвэр байна эзэнтэй байх хэрэгтэй улс л юм бол зүгээр л 1р анги гэхэд программ хангамж нь 5с ... 35 саяын өртөгтэй байна
угаасаа бүх хувийн сургуулиуд ашгийн бус л гэж байгуулагдсан байдаг шүү дээ.
tegeed tolboroo nemne dee kk
Улсын сургуулийн орчин сурагчдын тоо мөн багш нарынхаа цалин хангамж дээр анхаараад өгвөл хүссэн хүсээгүй хувийн сургууль байхгүй болно. Энэ байдал цалинтай шууд хамааралтай. Япон улсын боловсролын бодлогтой сайтар танилцаарай Манай улс цалингаас хамааралтай багш болох сайн сурагч нэгч байхгүй байгаа шүү. Тун удахгүй ирээдүй ард иргэдийн багчуудад хичээл заах боловсон хүчингүй боллоо. Их дээд сургууль гэхээсээ илүүтэй хөрсөн дээр нь хүрч ажиллахгүй бол ерөнхий суурь боловсрол чинь чимээгүй тахалд өртлөө.
Маш зөв улсаас татаас авчихаад ашиг хайдаг сургууль байвал үйл ажиллагааг нь зогсоож ч болно..