Д.Тогтохсүрэн: ЗГ-ыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэгт санал нэг байна. Гэхдээ хариуцлагын асуудал ганц нэг хүн дээр яригдах байх!

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-          УИХ-ын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Юуны түрүүнд 4 багц асуудалд анхаарлаа хандуулна. Тухайлбал, цар тахлын улмаас хүндэрсэн эдийн засгийн сэргээх чиглэлд онцгой анхаарна. Мөн 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хангах эрх зүйн орчинг бий болгоно. МАН мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг шийдэхийн нэг нь Баялгийн болон хуримтлалын сан. Түүнчлэн Төрийн өмчид компаниудын тухай багц хуулийг энэ намрын чуулганаар хэлэлцэж, батлахаар зорьж байна.

-          Цар тахлын улмаас иргэдийн амьдрал хүнд байна. Өнөөдөр ҮАБЗ-ийн тэргүүний хувьд Ерөнхийлөгч УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ. Ирэх даваа гарагт УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн нөхцөл байдлын талаар хуралдана. Мөн шатахуунтай холбоотой асуудлаар ярилцана. Хариуцлагын асуудал аль аль түвшиндээ яригдана. Засгийн газар тогтвортой ажиллах нь чухал. Хурдгүй, цаг үеэ мэдэрч чаддаггүй хүмүүст хариуцлага тооцоод явах нь зөв.