Зураач Т.Рэгзэнгийн эмчилгээнд зориулсан хандивын үзэсгэлэнгийн талаар жүжигчин Б.Навчаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Миний найз зураач Т.Рэгзэн хүндээр өвдөж, одоогоор хоёр бөөр нь 95 хувь нь ажиллагаагүй болсон. Нэг талынх нь бөөрөн дээр хавдар үүссэн, биеийн байдал нь хүнд байна. Тиймээс зураачийн маань ах дүү, хамаатан садан, найз нөхөд нийлж, Амидурал гэх хандивын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 25-наас 7 хоногийн хугацаанд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болох уг үзэсгэлэнд Төрийн соёрхолт Ц.Энхжин, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин нарын 80 гаруй уран бүтээлчдийн бүтээл тавигдахаас одоогоор 40 гаруй бүтээл нь цуглараад байна” гэлээ.
Уг нь зураач Т.Рэгзэн Нэгдүгээр эмнэлэгт бөөрний хагалгаанд орж болох байжээ. Гэвч тус эмнэлэг хагалгааны тасгаа ковидын улаан бүс болгосноос Монголдоо эмчлэгдэх боломжгүй болж арга буюу БНСУ-ыг зорихоор болсон байна. Хэрэв энэ төрлийн хагалгааг эх орондоо хийлгэвэл 10-20 сая болох ч ковидын улмаас тасаг нь хаагдсан тул БНСУ-д 10 дахин их үнээр буюу 300 сая төгрөгөөр хийлгэх болсон талаар тэд онцоллоо.

ковидоор далимдуулж маш их хэмжээний мөнгө угаалт хийж байгаа учраас энэ төрийн дээд новшнууд ковид руу анхаарлаа хандуулж байна
к
Монгол улс 1990 онд дампуурлынхаа шавыг тавьсан юм Энэ Ардчилалын алтан хараацайнууд угаасаа болохгүй худлаа тогтолцоог хүчээр бий болгосон Одоо нуран унаж бна Ардчилал зөвхөн Америкт тохирно Олон Орны цагаачидад тохирч байж магадгүй Монгол бол ах дүү хамаатан садан нэг үндэстэн нэг угсаа тан Нэг санаатай нэг толгойтой явахад болно
Ам алдвал барьж болохгүй шдээ. Навчаа аниа. Худал хэлэх хэрэг байдаг юм уу дөө.
yu hudlaa bdiin
Монголдоо хийсэн ч чададдгүй юм байна лээ. Эртхэн гадагшаа явсан нь дээр дээ
Монголд хийлгэнэ гэдэг нь туршилтын туулай болёо гэсэн үг дээ.
Арайчдээ.хамаг эмчилгээг коронатай холбоод амар болждээ!!!!
Арай я дээ ийм тасгаа хааж байдаг төрийн бодлго алга эрүүл мэндийн сайд гэж эргүй мал