#ШУУД: Хон Хэрээдийн Б.Энхбат Д.Монголхүүгийн асуудлаар мэдээлэл хийж байна.

 Б.Энхбат: 

- Би амьдралдаа маш олон удаа цагдаад гавлуулж, дөнгөлүүлж ирсэн. Өөрийнхөө хийсэн болчимгүй үйлдлүүдээс болж. Гэхдээ би ганц удаа цагдаа нарын өмнөөс эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Учир нь монголын ард түмэн төрийнхөө цагдааг хүндэлдэг. Сүүлийн үед гадны хөрөнгөөр санхүүжсэн янз бүрийн хөдөлгөөнүүд монголын ард түмнийг цагдаатай нь муудалцуулах, ард түмнийх нь өмнө төрийнх нь цагдааг муухай харагдуулах гэж сурталчлах боллоо. Цагдаа нар эдгээр хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой. 

- Би өнгөрсөн долдугаар сард nonaadam хөдөлгөөний талаар хоёр эвгүй үг хэлсний төлөө Д.Монголхүү нийслэлийн бүх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Монголчуудын өв соёл, уламжлал, ёс заншлын эсрэг юм хийхдээ цагдаа нараа авраарай гэж гүйчихээд одоо цагдаа нарын өмнө жүжиг тавьж байгааг ард түмэн мэдэх эрхтэй. Монголын ард түмнийг төрийн цагдаатай нь муудалцуулах гэсэн эдгээр хүмүүстэй цагдаагийн байгууллага хатуу хариуцлага тооцмоор байна.