Сайжруулсан шахмал түлшний 280 цэг 412 болж нэмэгджээ
“Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлыг хэсгийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ахлахаар болсон. Ажлын хэсгийн ахлагч нийслэлийн удирлагуудтай өргөтгөсөн хурал хийлээ. Энэ үеэр, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж ажилгүй байгаа дүүргийн орлогч, иргэдийн хурлын төлөөлөгч нарыг ажилтай болгож түлшний ажилд татаж оруулахыг үүрэгдэв. Бүх талаас хяналт тавих хэрэгтэйг ч хатуухан санууллаа.
Шахмал түлшний ажил бол зөвхөн “Тавантолгой түлш” ХХК-ийн ажил биш дүүргийн дарга нар, тухайн дүүргээс сонгогдсон төлөөлөгч нар ч анхаарч бүх талаас хяналтыг тавих ёстойг анхаарууллаа. Мөн түлш борлуулах цэгийн сонгон шалгаруулалтыг оройтуулж хийсэн нь алдаа болсныг сануулав. Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг 280 байсан бол өнөөдөр 412 болж нэмэгджээ. Энэ 7 хоногийн сүүлээр 450 болно, цаашдаа 600 болгохоор бүх бэлтгэл ажлыг хангасныг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан танилцууллаа.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “ Түлш борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг нэг өдрийн дотор хийж маргаашнаас нь шууд гэрээ байгуулж шуурхай ажиллаж байгаа” гэв. Мөн түлш борлуулах цэг ажиллуулж байгаа иргэдэд нийслэлээс урамшууллыг саадгүй өгч байгаа аж. Өвлийн оргил ачааллын үед 300 өрхийн дунд нэг цэг байхаар тооцож дээрх асуудалтай холбоотойгоор дүүргүүдийн удирдлагаас бүрдсэн Ажлын хэсгийг нийслэлд байгуулж, өдөр тутам мэдээ мэдээллээ нэгтгэн, үүсэж буй асуудлыг тухай бүрд нь шийдвэрлэж ажиллахаар боллоо.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 71,4 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нь оргил ачааллын үед хагас сар, энгийн үед нэг сарын хэрэглээ юм. Нэг шуудай сайжруулсан шахмал түлш өнгөрсөн онд 3750 төгрөгөөр зарагдаж байсан бол Засгийн газраас шийдвэр гарч үнийг 75 хувь бууруулснаар нэг шуудай түлш 975 төгрөгөөр иргэдийн гарч хүрч байна. Түлшний үнэ хямд байгаа нь иргэд ихээр нөөцлөх шалтгаан болж байгаа тул гэр хорооллын иргэдэд түлшийг тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс “сайн карт”-ны хяналтыг сайжруулахаар боллоо. Сайн картаар нэг өрх 7 хоногт 6 шуудай нүүрс авах эрхтэй юм. Энэ нь өвлийн хүйтэн саруудад айл өрхүүдийн хэрэглээнд хүрэлцэхүйц хязгаар юм байна.
66..181.161.99 чи юу мэддэг юм Нямдорж бол төрд байтугай монгол хамгийн хэрэгтэй хүн шүү.Чам шиг юм нүүрсээ л бод галтай хонохоо л бод харин битгий зуухаа сайн шалгахгүй, яндангаа хөөлөхгүй угаартаж үхэж гай болоорой хө
Зөв Нийслэл,дү
Ene nymdorj odoo mongol uls ym shig enenii tlaarymar negen nuuts barimtgaraad irheerel ulsiin nuuts zadalsn boldog eneniig shvvmjilherel ajilgvi archaagvi negen bolchih ym ene hurdhan vhej mongoliin toriig tsewerleesee
Нямдорж Монгол төрд Хэрэгтэй түшээ.Хулгайч нар таашаадаггүй юм.
Үнэнтэй болгоояээ алийн болгон халамжилдаг юм бэ хөдөө хүний мал маллөд аргалаа хамаад түлээд амьдараач хотод шигж залхуурч гай болохгүйхэн шиг
Chi tegeed mlaa malal hvn bvr hvsesneeree guilgaa hiinvv buyna hiinvv ter hvniil songolt chi durtai bol zai bol
Ам ажил нь зөрөөд байх юм НЭГ шуудай нь 975 юмуу одоо зарж байгаа нь 1875 төгрөг байна аль зөв юм
75 huwi bishee hurliin dargaa ta bas hurel suh shig hudlaa yarij bn 50 huwi shuu udahgui burhan bolochtoi uulzah shinjtei yum yarihaa bolio