БНХАУ-ын Эрээн хот өнөөдрөөс /2021.10.14/ эхлэн "Ковид-19" халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоолоо. Ингэснээр Замын-Үүд, Эрээний боомт түр хугацаагаар хаагдаж байна.

 ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-Хил хамгаалах байгууллагаас өгч байгаа мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсан тул 30 гаруй мянган иргэнээ шинжилгээнд хамруулах шаардлага гарсан. Тиймээс боомтын үйл ажиллагааг түр хаах талаар мэдэгдсэн байсан. 

Манай улсын тээвэрчид ямар нэгэн хятад иргэнтэй холбогдох боломжгүй байдлаар дэглэм сахиулсаар ирсэн. Тухайлбал, монгол жолооч хилийн 0 цэг дээр машинаа үлдээдэг. Тухайн цэг дээр Эрээнд тусгаарлалтад байгаа жолооч ирж, машиныг нь аваад өөрсдийн гааль дээр хүргэж өгдөг. Гаалийн хашаанаас цааш өөр нэгэн хятад жолооч агуулах руу явж, ачааг ачиж, буцаад гаалийн хашаанд хүргэх өгөх байдлаар сүүлийн хэдэн сар явж байгаа. Өөрөөр хэлбэл манай талаас халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн зүйл огт байхгүй. 

- Гадаад харилцааны яам энэ асуудал дээр ажиллаж байгаа. БНХАУ-ын Эрээн хотын боомт бол манай улсын экспорт импортын хамгийн том гарц.