#ШУУД: АН-ын хөөгдсөн гишүүд мэдээлэл хийж байна.

О.Цогтгэрэл: 

- Ард иргэд Нөхөн сонгууль, нэмэлт санал хураалтыг оролцоогоороо үгүй гэж хэллээ. Ардчилсан сонгууль тохируулгатай болж эхэллээ. 

- Намын эв нэгдлийн төлөө өөрийгөө гаргуунд хаяж, сонгуульд өрсөлдсөн Э.Бат-Үүл баатартаа талархаж байна. 

- УИХ дахь АН-ын бүлэг дотор асуудал байна. Хэчнээн ч гишүүнийг хөөв. Ж.Батсуурь гишүүний хувьд 8 сонгуулийн 7 удаад нь ялалт байгуулсан хүн. Ардчиллын төлөө, АН-ын төлөө ажиллаж ирсэн хүнийг хөөчихөөд юу бодож байгаа юм бол. Энэ бол 11 дүгээр сарын 5-нд болох Их хурлыг хийлгэхгүй байх ажиллагаа. 

- Манай намынхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан. Үүнийг Д.Ганбат гишүүн барьж, очиж МАН-тай хэлцэл хийж, гурван сайд авах ажлыг хийж байгаа талаараа удаа дараа мэдэгдсэн. 

- АН-ын сөрөг хүчний хүчний байр суурийг худалдаж буй таслан үйлдлээ зогсоохыг удаа дараа мэдэгдсэн.