Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Прокурорын зөвшөөрлийн дагуу аравдугаар сарын 18-нд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффист нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай хорих шийдвэр гаргасан. Түүний цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн цагдан хорих хугацааг сунгах хүсэлтийг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлсэн байна.
Түүнийг үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хурал өнөөдөр /2021.10.21/ 10:00 цагаас болох аж.
Сануулахад, Өнгөрөгч аравдугаар сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газраас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн хувийн оффис, ажлын байр, гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийхэд хувийн оффис дахь шүүгээнээс нь 20 мянган ам.доллар, 6 сая төгрөг илэрсэн юм.
Одоо гударч ханасан бол 461.дээ өрөө түрээсэлсэн нь дээр байх оо
Наад новшоо сайн шалга манай д. у. А. нутгаас төрд гарсан гуйлагчин