УИХ-ын  Хэнтий аймгийн 18 дугаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Идэрбат байр сууриа илэрхийллээ. 

Ц.Идэрбат: 

- Нөхөн сонгуулийн ирц, дүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлэх нь зохимжгүй байх. Энэ удаагийн намрын чуулганаар олон асуудал хэлэлцэгдэхээр хүлээж байна. Юуны түрүүнд ирэх оны төсвийн төсөл дээр нэлээн анхаарлаа хандуулж ажиллана.

- Хэнтий аймагт хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж байгаа нь үнэн. 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт түүхэн аялал жуулчлалын бүс болгох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын хүрээнд гаргасан бодлогын шийдвэрийн хэрэгжилт хангагдаж байгаагийн илрэл. Цаашид аялал жуулчлалын салбар манай улсын эдийн засагт нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь Андлалын хөшөөний асуудал хуучин сэдэв болчихсон.