#Шууд: УИХ-ын гишүүн Э.Батшугар: Би залуусын дуу хоолой болж ажиллана.

Э.Батшугар: 

Сонгинохайрхан дүүрэг бол гэр хороолол ихтэй дүүрэг. Тэр утгаараа тулгамдсан асуудал их. Сургууль, цэцэрлэг, зам, дэд бүтэц  гээд олон асуудлыг бусад гишүүдтэйгээ хамтраад шийдэхийн төлөө ажиллана. УИХ дахь хамгийн залуу гишүүнийхээ хувьд залуучуудын дуу хоолой болно. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалтын банкираар ажилладаг байсан. Оюутолгой болон хөрөнгө оруулагч, гадны томоохон уул уурхайн компаниудтай ажиллаж байсан туршлагатай. Ямар нэгэн байдлаар миний хэрэгцээ шаардлага гарвал Оюутолгойн гэрээг сайжруулахад чадлаараа хичээж ажиллана.