Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гуравдугаар тунтай холбоотой үүрэг өглөө.
- Гуравдугаар тунгийн хамрагдалт 50%-д хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулах
- Өвдөөд эдгэрсэн иргэд 3-р тунд хэрхэн хамрагдах талаар мэдээллээ тодорхой өгөх
- 11 дүгээр сарын 1-нээс 50%-ийн дүүргэлттэй урлаг соёл спортын арга хэмжээг нээх
Л.Оюун-Эрдэнэ:
- Хэрвээ нэмэлт тун зорилтод бүлгийн 50 хувьд хүрвэл улбар шар буюу өндөржүүлсэн зэрэглэлийг шар болгож бууруулах хэрэгтэй. Албан байгууллагууд бэлтгэлтэй бай.
- Гуравдах тунгийн талаарх мэдээллээ иргэдэд сайн тайлбарлаж өгмөөр байна. Вакцин хийлгэснээр хөнгөн өвдөнө. Хэрвээ вакцин хийлгэхгүйгээр хөнгөн тусаад эдгэрдэг байсан бол дэлхий нийтээрээ бүтэн хоёр жилийн хугацаанд хөл хорио тавихгүй.
- Ямар суурь өвчтэй хүмүүс голлон өвдөж байгаа ЭМЯ судлаад анхаарах хэрэгтэй.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!