Өнгөрсөн сард Бөхийн өргөөний уулзвар орчимд согтуу жолооч үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн тохиолдол гарсан. Ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдааг мөргөсөн осол дахин гарчээ. Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг, III, IV хорооллын ахуйн үйлчилгээний уулзварт болжээ. Автомашинд мөргүүлсэн цагдаа нуруундаа гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн байна.