#Шууд: Ардчилсан намын Онц их хурлын үр дүн, цаашид авах арга хэмжээ, намын шинэ бүтэц бүрэлдэхүүн зэрэг асуудлаар АН-аас мэдээлэл хийж байна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Гантөмөр: 

- УИХ-ын 2024 оны сонгуульд хаяанд ирсэн байна. МАН эрх баригчдын хувьд 2020 оны долдугаар сарын 1-нээс дараагийнхаа сонгуульдаа бэлдсэн. Харин АН бүтэн хоёр жил алдчихлаа. Бид МАН-аас 2-3 дахин хурдтай, илүү цаг зарцуулж ажиллахгүй бол 2024 оны сонгууль ээдрээтэй болно.

Ингэхийн тулд АН ажил хэрэгч улстөрийн хүчин байна.  Өнөөдрийн нийгмээ судална. Энэ долоо хоногт судалгааны дүгнэлтүүдэд үнэлэлт дүгнэлт өгнө.  Бодлого боловсруулах чадвараа нэмэгдүүлнэ. Стратеги судалгааны хүрээлэн байгуулна. Бусад эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарч ажиллана. 

Мөн УИХ дахь АН-ын бүлгээ дэмжиж ажиллана. АН дүрмийн асуудлаа шийднэ.  Зөвхөн АН гэж улайрахгүй. Сөрөг хүчин болох бүх улстөрийн намуудтайгаа хамтарна. Д.Монголхүү, Э.Одбаяртайгаа хамтарч ажиллана. 

- Сургалтын үйл хэргийг эрчимжүүлнэ.  300-400 залуучуудыг сургалтад хамруулсан. цаашид 3-4 мянган залуучуудыг чадавхжуулна.