#Шууд: Ардчилсан намын Онц их хурлын үр дүн, цаашид авах арга хэмжээ, намын шинэ бүтэц бүрэлдэхүүн зэрэг асуудлаар АН-аас мэдээлэл хийж байна...

АН-ын дарга О.Цогтгэрэл: 

- АН-ын Их хурлын зарлах эрх бүхий субьектууд гэж байдаг. Дүрмийн хүрээнд Их хурал зарлагдсан. 21 аймаг, 9 дүүргийн АН-ын гишүүд бараг 100 хувийн ирцтэйгээр Их хуралдаа оролцсон. АН-ын дотоод асуудлыг төрийн байгууллага, эрх баригчид шийдэхгүй. Асуудал нэг талдаа гарсан учраас цаашдаа АН дотоод маргаан хийхгүй. Монголын улсын хөгжлийн төлөөх сөрөг хүчин байна. Нөгөө талд байгаа нөхдүүдэд үүд хаалга бүрэн дүүрэн нээлттэй байгаа шүү гэдгийг онцолж хэлье. 

- Улсын Дээд шүүхийн удаа дараагийн тогтоолуудад итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд байхгүй байна гэсэн товчхон дүгнэлт гаргачихаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, АН-ыг С.Эрдэнэ, Ц.Туваан, М.Тулгат, О.Цогтгэрэл нар төлөөлөхгүй гэдгийг нь заачихсан. Тиймээс төлөөллөө бүрэн дүүрэн хангасан дээд хүчин чадалтай Их хурлаа хий, асуудлаа шийд гэдэг үүрэг чиглэлийн УДШ-ээс өгсөн. АН-ыг төлөөлөх эрх өнөөдөр хэн нэгэн байхгүй. Энэ хүрээнд асуудал шийдэгдсэн гэж ойлгож болно. 

- УИХ дахь бүлэгт тодорхой хэмжээний асуудал бий. Бүлгийн үйл ажиллагааг хуулиараа шийдээд явна. Олонхоороо асуудлаа шийднэ, учраа олно. Зөрчилдөх ноцтой асуудал байхгүй.