#ШУУД: НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Эм, эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг цахим болгосноор энэ төрлийн авлигын сүлжээг таслан зогсооно!

Б.Бямбадорж: 

- Иргэд хардах эрхтэй. Түүнчлэн иргэд эрүүл мэндийн салбарынхаа хөгжилд гар бие оролцох боломжийг нь нээж өгөх зөв. Засгийн газрын зүгээс Эм,эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрлийг нэгтгэх, ил тод байх талаар удаа дараа чиглэл өгсөн. Үүний нэг нь цахимжуулалт. Өнгөрсөн 3 сараас энэ ажил эхэлсэн ч харамсалтай нь дорвитой өөрчлөлт гарахгүй байна. Үүнд бид бүхний буруу ч байна. Учир нь сардаа нэг удаа Эм, эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрлийн талаар нийтэд мэдээлж байх зорилт тавьсан ч хэрэгжсэнгүй. Тиймээс ирэх 7 хоногоос эхлэн баасан гараг бүр мэдээлэл хийхээр шийдвэрлэсэн. 

- Өнөөдрийн мөрдөгдөж байгаа журмын дагуу стандартаа шалгуулаад хурлаар орж, зөвшөөрлөө авдаг. Хэдийгээр ийм ч барилга байшинаас эхлээд хууль зөрчсөн тохиолдлууд бий. 

- Хоёр жилийн хугацаанд хэт ачаалалтай ажиллаж байна. Халдвартай тэмцэхийн тулд зохион байгуулалтаа зөв хийх нь чухал. Ингэхдээ ажлын байран дээр архидан согтуурахыг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Гурван ажилтанд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлсөн.

- Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад суурилсан