Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар түгжрэлийг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна.

Засгийн газрын хуралдаанаар 420 тэрбум төгрөгийн задаргааг хэлэлцлээ. Энэ мөнгийг түгжрэлийг шийдэхэд зарцуулна. Энэ хүрээнд нийт 9 төрлийн ажил хийгдэхээр төлөвлөлөө.

1. Зургаан байршилд 21,5 км зам тавина. Үүнд 2021-2024 онуудад нийт 354 тэрбум төгрөг зарцуулна. Түгжрэлийг бууруулах ажлын 28 хувь. 

2. Газар чөлөөлөх шаардлага бий. Үүний улмаас гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалтын ажил хойшилдог. Автозамын 499 нэгж талбар газрыг чөлөөлөхөд 169 тэрбум төгрөг зарцуулна. Эх үүсвэрийн 13 хувьтай тэнцэнэ. 

3. Бага тойрууд хамгийн их түгжрэл үүсдэг. Энд 2300 ширхэг төлбөртэй гараашийг 13 тэрбум төгрөгөөр барьж байгуулна. 23 хүнийг ажлыг байраар хангана. 

4. Уулзваруудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тул 30 байршилд 30 тэрбум төгрөгөөр авто замын инженерчлэл нэвтрүүлнэ. Нийт төсөвт өртөгийн 2 хувь



5. Ухаалаг тээврийн системыг Зам тээврийн нэгдсэн сүлжээнд оруулах шаардлага бий. Замын зорчих хөдөлгөөнийг хүний оролцоогүйгээр буюу ухаалаг удирдлагын системээр зохицуулснаар автомашинуудын дугаар бүртгэх, цаашлаад төлбөртэй зогсоолт холболт хийх, бусад төслүүдтэй уялдуулах зэрэг ажилд 43,2 тэрбум төгрөг зарцуулна. Нийт өртөгийн 3 хувь.

6. Нийтийн тээврийн паркийг шинэчлэлийн ажлыг 2009 оноос хойш огт хийгээгүй. Нийтийн тээвэрт явж буй нийт автобусны 75 хувь нь стандартын шаардлага хангадаггүй. Тиймээс орчин үеийн шаардлагад нийцсэн 500 шинэ автобус худалдаж авна.  420 тэрбум төгрөгт энэ багтаагүй. 

7. Гүүрэн тулгуурт байгууламж бүхий тээврийг нэвтрүүлнэ. 60-70 км цагийн хурдтай зорчино. Эхний  санхүүжилтэд 130 тэрбумыг тусгасан. Үүнийг 420 тэрбумаас гаргахгүй. Өнөөдөр энэ тээврийн трассыг хэлэлцлээ. 3 үе шаттай хэрэгжинэ. Эхний шатанд 13 буудалтай, 500 мянган хүнд үйлчлэхээр байгуулна. Ирэх оны эхээр ТЭЗҮ-г боловсруулж, 4,5 сард өрөмдлөгийн ажил эхэлнэ.  800 орчим өрөмдлөгийн ажил хийгдэхээр тооцоолсон. Эхний трассыг 2024 онд багтаж дуусгана. 
- Эхний трасс нь Нисэхийн тойргоос Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин Сансрын тойрог,  хоёрдах нь Гэгээнтэн цогцолбороос- Зунжин, лагерийн бүс,  гуравдахь нь Толгойт дэд төвөөс ГССҮТ, 3,4 дүгээр хороолол- 32 тойрог- Шархадны төвд очих юм.       

8. Богдхан төмөр замын газар чөлөөлөлтөд 30 тэрбум төгрөг 

9. Дугуйн стандартын шаардлага замыг нэмэгдүүлнэ. Иргэдийн дийлэх нь явган зам, дугуйн замын шаардлага байгааг ирүүлсэн.  241,1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгасан.  Эдгээр төслийг хэрэгжүүлэх нэгжийг шинээр байгуулна. Энд өндөр боловсролтой, мэдлэг чадвартай хүмүүс ажиллуулна. Төслийн нэгжийн зардал 4.8 тэрбум төгрөг байх аж.