УИХ-ын чуулганаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Тус хуулийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
- Эдийн засаг, хөгжлийн яам байгуулах нь цаг үеэ олсон чухал шийдвэр. Гэхдээ энэ яаманд макро болон мөнгөний бодлогыг зөв харж чаддаг боловсон хүчин хэрэгтэй.
АНУ-ын эдийн засгийн инфляци, үнийн өсөлт нь сүүлийн 30 жил байгаагүй өндөр түвшин буюу 6,2 хувьд хүрсэн. Хятадын үйлдвэрлэлийн инфляци 13,5 хувьд хүрсэн байна. Энэ нь сүүлийн 26 жил байгаагүй өндөр тоо. Дэлхийн томоохон улсуудын үнийн өсөлт манай улсад халиж орж ирэх нь тодорхой. Тиймээс иргэд болон ААН-ийнхээ бодит орлогыг хамгаалахын тулд сөрж, урьдчилж бодлого боловсруулах ёстой. Энэ бодлогыг Эдийн засаг, хөгжлийн яам боловсруулах зөв. Учир нь Монголбанк дангаараа нийлүүлэлтийг сөрсөн бодлого боловсруулж, хэрэгжүүлж чадахгүй. Заавал ЗГ-ын оролцоо байж, кординаттай бодлогын арга хэмжээ авснаар ард иргэдийнхээ бодит орлогыг хамгаална.
- ДНБ-ийн томъёо нь хэрэглээ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын төсөв + цэвэр экспорт. Эдгээр өгөгдөлүүдийг дангаараа Монголбанк өсгөж чадахгүй. Харин фокустай байж гэмээнэ манай улсын ДНБ тогтвортой өснө. Тиймээс энэ яаманд макро болон мөнгөний бодлогыг зөв харж чаддаг боловсон хүчин хэрэгтэй.
Ёстой мэдлэгтэй хүн өөр байна шүү
Нөгөө хэд нь ярьж байгааг нь ойлгохгүй
Buh ih huraliin gishuud iim bodol bolowsroltoi bol hogjil enuuhend bnadaa
Chadwartai zaluu ymaa yrij helj baigaa n tsegtstei
Sain sain ger buleeree mundag unendee uls turcgduus Enhbayarig guitseh zangargatai hun bhgui shdee tolgoi setgelgee zangargaaraa bol uneheer diilne uhsen hoino ni bish amid deer ni l helye
Мэдлэг чадвар боловсрол өндөртэй залуу юмаа.хэлж ярьж байгаа нь агуу
Zuv, sain yarij bna. Ih hurald batshugar‘n helsniig oilgohgui nuhduud zunduu suuj bgaa daa!