УИХ дахь Ардын намын бүлгийн хуралдаан өнөөдөр болж, хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ. 

Д.Тогтохсүрэн: 

- УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Эхний асуудал нь өнгөрсөн долоо хоногт 2022 оны улсын төсөв батлагдсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд мэдээлэл өгсөн. Дараагийнх нь Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ. 

- Ирэх оны төсөв эдийн засгийн хямралтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, орлогоо тэлэх чиглэлээр тодорхой мэдээллүүдийг өгсөн. Түүнчлэн Хүний эрхийг хангахад, Авлигатай тэмцэх чиглэлд УИХ, ЗГ- тодорхой зүйлүүд дээр анхаарахад чиглэгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгсөн. Тодорхой шийдвэр гараагүй. Ирэх долоо хоногт ЗГ-аас шийдвэр гаргана. 

- Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцлээ. Энэ хууль дээр гишүүд талцсан байр суурьтай байсан. Тиймээс энэ хуулийг Бүлгийн хурлаар хэлэлцэх нь зөв гэж үзэн УИХ-ын чуулганаас завсарлага авсан. Хуульд Жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авах, даатгалын сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх  зэрэг асуудал яригдаж буй. Бүлгийн гишүүдийн олонх нь  дэмжихгүй гэж үзсэн. Хууль нэгэнт хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Нийгэмд тодорхой үр дүнгээ өгч байна. Хувийн хэвшлийн явуулж байгаа ажлыг төрд авах нь зохисгүй гэж үзсэн.