Хуваарийн дагуу өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг, МАН-ын бүлэг хуралдахаар товлосон. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж байна.  Тэрбээр "32 тэрбум төгрөгөөр Богд Зонхова цогцолбор барих ажил дээр Ерөнхийлөгч чиглэл өгсөн. Удахгүй Засгийн газар царцаах шийдвэрээ гаргах байх. Удахгүй энэ талаараа мэдээлэл хийнэ" гэв.