"Тод каннам” эмнэлэгт холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас “Тодканнам” эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд иргэний хариуцагч “Тодканнам” эмнэлгийн захирал Д.Тоднямыг уг хэрэгт хамааралтай байна гэж үзжээ.
Улмаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!