Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд
Прокуророос шүүгдэгч Л.Нарантуяа, Ш.Ганхуяг нарт Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,
шүүгдэгч Ш.Ганхуягт Эрүүгийн хуулийн ерөнхий 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Д.Оюунжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Ё.Гэрэлчулуунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Мөнхтөр, Б.Чулуудай нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т тус тус зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Э.Бат-Үүлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял,
шүүгдэгч Б.Чулуудайд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 15.360.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч А.Гантулгад 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нийт биечлэн эдлэх ялыг 5 жилийн хугацаагаар тогтоож уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
шүүгдэгч Б.Мөнхтөрд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Т.Гэрэлт-Одод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 7 сая төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Д.Жаргалсайханд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял,
шүүгдэгч Ю.Алтангэрэлд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нараас 1 тэрбум 327 сая 800 мянган төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт,
иргэний хариуцагч Бэрэн ХХК-наас 9 тэрбум төгрөгийг,
шүүгдэгч А.Гантулгаас 210.651.500 төгрөгийг,
шүүгдэгч Т.Гэрэлт-Одоос 120.096.500 төгрөгийг
шүүгдэгч Ю.Алтангэрэлээс 10.500.000 төгрөгийг тус тус гаргуулан Төрийн орон сууцны корпорацад олгуулж шийдвэрлэсэн.
Эд нарын хувьд бид нартай харицуулхад хүүхдээ талханд гараад ир гэдэгтэй л адилхан мөнгө.арай л бага уу
хөрөнгийг нь хурааж орон гэргүй болгосон хүмүүсийн хохирлыг барагдуулаачээ
Солиор.
Хохирогч нь НЗДТГ юм уу? Яг яаж хохирсон юм бэ? Төрийн залгамж бодлогоор дахин төлөвлөлтийг зогсоож ард иргэдийг хохирооосон 2016-2020 оны НЗДТГ хохирогч мөн үү? Ойлгох ухаан хайрлаач. НЗДТГ яаж хохирсоноо тоо баримттай нь ил тод зарлахыг шаардаж байна
Араас нь Сү.Батболд Элбэгдорж Хаянхярваа нямдоржийг хүүтэй шоронд хийхгүй яагаад байнаа. Монголчууд сэрэх цаг болсон
Зөв ш дээ. Хулгайч нар идсэн уусан нь үнэн юм чинь төлөөд харин ч цөөн жил шоронд сууж байна даа. Аав хүү 2 ыг хамт 10 жил хориочээ
9 тэрбумыг идсэн гээд бсан. Ганцхан тэрбум гаргуулдаг нь ямар учиртай юм бэ?
Батүүл бусдыг дарамталж ийм хөгийн юм хийхээр ийм юм болж байгаан. Ялаа эдэлж дээ хүү минь. Буриадууд ийм хөгийн юм үзээгүй лагаанууд байдаг байхгүй юу.
Бат-Үүлд 4 жилийн хорих ял өгчөөд 3 жил нийтийн албанд ажиллахыг ойлгохгүй юм.Сүүлийн нэг жил шоронд байхдаа нийтийн албанд ажиллаж болдог юм уу.
4 жил юу гэж суухав дээ. Жилийн дараа гарч ирж 2 жил амраад дахиад л төрд орно
Энэ хураасан мөнгөө Хятадаас авсан зээлэндээ өгөх хэрэгтэй. Авилгачид болон гадаад зээл чинь Монголд аюул учруулж байна шүү.
ГЭМТ ХЭРЭГТЭНД гишгэх ГАЗАР үгүй байлтай. ---- ----------- гэхийн учир ------ Улсын Баатар Э.Бат-Үүл, өөрийн санаатай өдүүлсэн гэмт хэргийн улмаас шоронд орсонд АН ыхан сандарч АРДЧИЛАЛ аюулд орлоо гээд сүйд ээ ! Харин ч АРДЧИЛАЛ зөв замд орсон юм биш үү. Эсвэл ХУУЛЬ ялгавартай үйлчилэхийг АРДЧИЛАЛ гэдэг юм болов уу ? ҮГҮЙ байлгүй дээ. Харин одоохон ЖДҮ чид, Уул уурхай, Банк,Улсын сан хөмрөг, уран зургыг тоногчид, оффишорчидыг барьж аваад хорьчихвол АРДЧИЛАЛ бүрэн төгс яллаа л гэсэн үг.
Аав хүү хоёроос болж орон гэргүй болгосон ард иргэдийн төлбөрийг хурдан барагдуул Юу нь улс төрийн хэлмэгдүүлэлт , идэж шамшигдуулсан бол Баатар, Ардчилийн анхдагч, нам мам хамаа байхгүй Төр төмөр нүүрээ харуулах,Монголын хууль ард иргэддээ үйлчлэх цаг нь болсон
Гэр оронгүй болсон тэр олон айлын хохирлыг барагдуулах ажил хийгдэхгүы юм байх даа.
Хохирлыг ШШГ-газар гэж тусгай байгуулага байгаа шүү дээ Тэр байгууллагын мэдлын ажил.Чулуудай одоо л ёстой Уйлана даа.Эд нарт нуугдмал хөрөнгө их байгаа.Чулуудай Гадаадад Офишерт мөнгө хадгалуулсан гэж гараад байсан шүү дээ.Төр төмөр нүүрээ гаргах цаг болсон.!!!
Өө бүр улаан цагаандаа гарсан дээрэмчдийн гар хөл байна ш тээ
Хамгийн гол нь энэ 2-оос гаргуулж авсан тэр мөнгөөр нь хохирч орон гэргүй болсон хүмүүсийг гэр оронтой болгоосойдоо.
Хохирогчгүй
Их хүн хохирсон юм байна лээ шүү. Том толгой гаргаж байж ийм асуудалд орж байхгүй юу.
Энэ хулгайч луйварчдыг хамгаалаад байгаа янз бүрийн юм бичээд байгаа хүмүүс ардчилсан намын жирийн гишүүд биш шүү цүнх баригчид луйвардсан мөнгөнөөс нь хувь хүртсэн нөхөд дараагийнх нь би болчих бодов уу гэж айсандаа улс төржүүлж байгаа
Жинхэнэ хулгайчаас нь нэхээч Би ч гэсэн АН-ын жирийн гишүүн
Энэ намын цагаан солиотнууд минь хулгай хийчихвэл хамгаалах гэж нам байгуулсан юм уу
Чи хэн гэдэг ямар намын хулгайчийг хамгаална вэ
Яг үнэн
МАН ХАРААЛ ИДЭЭСЭЙ
Шударга байсны төлөө хараал идэхгүй ээ хө.
Одоо ундармаа Хаянхярваа Сү Батбоод нарыг шоронд хийгээч МАН-нхаан шударга бна шүүү
Зөв,шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хэрэгжүүлэх хэрэгтэй,А
зөв ЯЛТАН БАТҮҮЛ ИЙГ ӨМӨӨРЧ БУЙ НЭГ ТЭРБУМ 327 САЯ 800 МЯНГАН ТӨГРӨГИЙГ АРДЧИЛСАН НАМААС ГАРГУУЛЖ ӨГНӨ ҮҮ яагаад төрийн шийдвэр болох шүүхийг буруутгаж байгаа юм бэ
Наад шүүх гээч юм чинь шүүхийн шийдвэр гаргадаг юм уу