ХБНГУ-ын Бремен хотод энэ сарын 18-нд Латин Формейшн бүжгийн ДАШТ болж, шилдгүүдээ тодрууллаа.

Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Moon dance” хамтлаг шагналт зургаадугаарт байрт шалгарчээ. Тус хамтлаг тэмцээний финалын шатанд үндэсний бахархал болсон "Шонхор" шувуугаар сэдэвлэсэн үзүүлбэрээ толилуулжээ.

Тэмцээний хагас шигшээ шалгаруулалтад бүжгийн спорт маш өндөр хөгжсөн Герман, Орос, Австри улсын тус бүр хоёр нийт зургаан баг тунаж үлдээд байснаас тус хамтлаг долоо дахь удаагаа ДАШТ-д оролцон, ийнхүү зургаадугаар байрт шалгарч хагас шигшээгийн цомыг 4 дэх удаагаа хүртэж буй юм.