#Шууд: АН-аас Э.Бат-Үүлд оноосон ялыг эсэргүүцэж FreeBatUul хөдөлгөөнийг эхлүүллээ.


С.Эрдэнэ: 

- Өнгөрч буй 2021 он хүний эрхийн ноцтой зөрчсөн жил боллоо. Ардчиллын 30 жил ялангуяа сүүлийн 2 жил ковидыг далимдуулж, төрийн дарангуйлал бий болж эхэллээ. Хууль журам зохицуулалтаар иргэдийн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаасан. Ардчилсан нам нийгэмд ялгавартай ханддаг шүүх хуулийн тогтолцоог зөв болгохын төлөө тэмцэнэ. Зөвхөн Э.Бат-Үүлийн асуудал биш нийт монголчуудын, Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал, хувь хүний эрх чөлөөт байдлыг хамгаалах үйл хэргийн эхлэл байх болно. 

- Өнөөдөр иргэд бодит байдлыг мэдрээгүй байна. Хувь хүн тулаад ирсэн цагт эрх чөлөөний үнэ цэнийг мэдэрдэг. Энэ бодит байдал нэг л өдөр тантай тулгарна. Тэр цаг мөчийг хүлээлгүйгээр эрх чөлөөнийхөө тэмцэхийг уриалж байна. Ардчилсан нийгмийн тогтолцоогоо хамгаалъя.

- Э.Бат-Үүлд зориулж ялын бодлого хэрэгжүүлж байна. Гэтэл Э.Бат-Үүлээс хэдэн арав дахин гэмт үйлдэл хийсэн хүмүүс төрийн өндөр дээд албан тушаалд сууж байна. Энэ шударга ёс юм уу. МАН-ын гишүүнд нэг хууль, АН-ын гишүүн өөр хууль, жирийн иргэнд бас нэг өөр хууль үйлчилдэг ийм нийгмийн ялгавартай байдал бий болчихоод байна.