Энэ сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сүхбаатар дүүрэгт зам дагуу тавьсан 15 автомашины дугуйны хийг гаргаж, толийг нь хугалсан хэрэг гарсан. ЦЕГ-аас мэдээлж байгаагаар дээрх гэмт хэргийн 2005 онд төрсөн, 16 настай хүүхдүүд үйлдсэн  болохыг илрүүлсэн байна. 

Тодруулбал "Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн.

Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай ажиллаж, хэргийг 2005 онд төрсөн 16 настай А, Т нар үйлдсэнийг илрүүлэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж байна" гэсэн байна.