#ШУУД: МҮОНТ-ийн сэтгүүлч Ж.Алтангэрэл МУСГЗ цол тэмдгээр шагнууллаа.
МҮОНРТ-ийн ММ агентлагийн тоймч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.АЛТАНГЭРЭЛ:
- Архангай аймгийн Өлзийт сумын нутгийн олон минь түшиж явдаг. Үхэртар гэх ховорхон нэртэй миний ах намайг Монголын радио хэмээх их айлын босгоор хөтлөн оруулж байсан. МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн сэтгэлийн дэмжлэг болон сайхан ханийн түшиг тулгуур, гудамжинд зөрж өнгөрөхдөө мэндэлж, урмын үг хайрладаг үзэгчдэдээ баярлалаа. Монгол хэмээх туурга тусгаар улс байгаа цагт МҮОНРТ-ийн алтан цамхаг өөдөө байна гэдэгт эргэлздэггүй. Энэ түүх тасрах ёсгүй. Миний хувьд ардчилсан он жилүүдэд байгуулсан Монгол Улсын найман удаагийн УИХ-ын долоод нь парламентын сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчдыг төрийн түүх бүтээгчид гэж боддог. Монголын сэтгүүл зүйн өмнө мэхийе.
Дуугын шалгаж байж тавидгүй юм уу аалзнуудаа?