LIVE: УОК-оос мэдээлэл хийж байна. 

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: 

- УОК 2022 оны анхны хуралдаан боллоо. Хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдлын талаар хэлэлцлээ. ЭМ-ийн сайд омикрон хувилбар дотоодод тархсан талаар мэдээлэл хийсэн. УОК-ын зүгээс ямар нэг хорио тогтоох шийдвэр гараагүй гэдгийг юуны түрүүнд онцолъё. 

- Томуугийн дэгдэлттэй зэрэгцээд коронавирусний омикрон хувилбарын нэгдэлт эхэлж байна. Оргил үе нь 1 сарын 20-ноос 2 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилж, өдөрт багадаа 18-20 мянган тохиолдол бүртгэгдэх магадлал өндөр байна. Тиймээс нэмэлт тунгийн хамрагдалтадаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. 

- Байгууллага ААН-үүд дотооддоо зохион байгуулалт хийж, цахимаар ажиллахыг зөвлөж байна. 

- Халдварын тохиолдол нэмэгдэхтэй зэрэгцээд эмнэлгийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс өндөр настан, хүүхэд хүнд өвчтэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх чиглэл өгч байна.