#ШУУД:УИХ дахь АН-ын гишүүд мэдэгдэл хийж байна.

Н.Алтанхуяг: УИХ-ын гишүүн

- Шударгаар өрсөлдсөн бол АН бол хамгийн тэргүүн нам байх байлаа. Гэвч манай монголын нийгэм ялзарч, шударга бус зүйл дэндсэн. 1990 оноос хойш тогтсон, олон намын тогтолцоог устгах зохион байгуулалттай ажиллагааг өнгөрсөн жилээс хийж эхэлсэн. Би байнгын хорооны хурал дээр МАН-ынхан өнгөрсөн жилийн 12 сард БНСУ-ын пи-ар хийдэг компанийг урьж авчирч, дүн шинжилгээ хийлгэж, зөвлөмж гаргуулсан байдаг. Өөрөөр хэлбэл МАН-ынхан Ерөнхийлөгчйг сонгуулийг яаж авах вэ, цаашид ямар улстөр хийх вэ гэдэг талаар гадаадынхнаас зөвлөмж авсан. Энэ талаар Өрөг нэвтрүүлгийн 13 дугаараас үзэж болно. 

-  АН-ын асуудал гэж байхгүй. Энэ бол эрх баригчдын тавьж буй жүжиг. Өөрөөр хэлбэл бичигдсэн зохиол. Ц.Элбэгдорж зохиол бичдэг байлаа. Одоо МАН-ын удирдлагууд зохиол бичиж байна.