#Шууд: Өмнөговь аймгийн малчид үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй болсон талаараа мэдээлэл хийж байна. 

- "Өлзийт- Цагаан дэл"-ийн боомтыг иргэд малчид 10 гаруй жилийн өмнөөс эсэргүүцэж ирсэн. Гэвч сүүлийн үед аймаг, орон нутгийн удирдлагууд хүчээр боомтыг нээхээр улайрч байна. Өн эртний түүхтэй Өмнөговь аймгаа хамгаалмаар байна. 

- Хүрмэн суманд өнөөдрийн байдлаар таван уурхай үйл ажиллагаагаа явуулахаар бэлдэж байна. Дандаа нүүрснийх. Тодруулбал Хүрмэн сумын нутаг дэвсгэр бүхэлдээ уул уурхай мэдэлд орох нь. 80 гаруй мянган мал хаана бэлчих нь тодорхойгүй болно. 

- Шивээ хүрэн, Цагаан хадын боомт өнөөдөр ямар байдалтай байгаа билээ. Бараг экологийн дайн болж байна. Гэтэл дахиад нэг ийм боомт нээгдэх нь. УИХ-ын гишүүд, Ерөнхий сайдаасаа гуйя. Энэ шийдвэрээ эргэн хараач.

-  Өмнөговь аймгийн 3 сумын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх алдагдах нь. Тиймээс юуны түрүүнд ҮАБЗ-д хандана. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын гаргасан боомт нээх шийдвэрийг хүчингүй болгож өгөх талаар хүсэлт гаргахаас гадна хүний эрхийг хамгаалдаг Олон улсын байгууллага болон НҮБ-д хандана.