#Шууд: 3 настай хүү 7 давхрын лифтнээс унаж амиа алдсан хэргийн талаар цагдаагийн байгууллагаас тодруулж байна.

- 2022 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед "Орон сууцны цахилгаан шатны хонгил хүүхэд уналаа" гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийхэд 3 настай хүүхэд 7 давхрын лифтнээс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.