LIVE: АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Авлигатай тэмцэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн:
- Хөгжлийн банкнаас ирүүлсэн хугацаа хэтэрсэн зээлийн асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэл нээж, Ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажил явуулж байна. Шалгалтын хүрээнд
1. Зээлийн зарцуулалтыг шалгаж, зориулалтын бусаар ашигласан тохиолдолд гэрээг цуцлах, тухайн этгээдээр зээлийг буцаан төлүүлэх
2. Зээлдэгч компани болон тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хувийн хөрөнгө, дансыг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоох,
3. Зээлдэгч компанийн эцсийн өмчлөгчийг тогтоох, ААН болон эздийн нуугдмал хөрөнгийг илрүүлэн битүүмжлэх зэргээр төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх,
4. Төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг чиглэлээр шалгалтын ажил явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаа эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 8,5 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн. Мөн зөвхөн зээлдэгч ААН бус зээл олгоход шийдвэр гаргалцсан албан тушаалтнуудын хөдлөх болон үл хөдлөхийг захиран зарцуулах эрхэд хязгаарлалт тогтоосон. Энэ ташрамд иргэдэдээ анхааруулж хэлэхэд, аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа бүртгэлийн маргаантай эсэх, аль банкинд барьцаанд байгаа эсэх зэргийг сайтар нягталж байж, худалдан авалт хийхийг сануулж байна.
Тухайлбал, "Гантиг вила" хотхоны 9 блок нь Хөгжлийн банкны барьцаанд буюу хуулийн байгууллага хязгаарлалт тогтоосон. Энэ хотхон нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамааралтай буюу нэгдмэл сонирхолтой этгээдийн компани.
- Мөрдөн байцаах ажиллагааны хүрээнд 186 үл хөдлөх хөрөнгө, 124 тээврийн хэрэгсэл, үйлдвэрийн барилга 1, лиценз 1, 13 дансыг битүүмжилж, захиран зарцуулах эрхийг хязгаарлаад байна.
40 саяаар торгоод төрд ажиллах эрхийн 2 жилээр хасаад явуулж байн уу цаагуур чинь
АТГ арай удааг ажиллаж бна. Та энн бүхнийг ярьсаар байтал нөгөөдүүл чинь дансны нэрээ сольдог нь солиод бусдад шилжүүлэхи йгмшилжүүл ээд алга хийсэн бгаа ш дээ шууд бүгдийг баривчлаад хорь!!!
Ундрам гээд налиг хулгайч хүүхнийг яагаад шалгахгүй байна вэ ХБ зээл, эцэгтээ тэндер гээд 2 хэргээр олон тэрбум хуссан бга шт
эд нар үнэндэ чадахгүй ээ.Сонгодог шишээ нь Ундармаагын хэргийг хэдэн жил болгож байгаа билээ дэ.мөрдөөд л шалгаад л байсаар байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгана, ямар нэгэн түүхэн ой болгоод өчүүхэн бага ял өгнө хөнгөлнө өршөөнө тэгээл хэрэг хаагдана да
Undarmaagiin olon ym baigaa shde. Skytrliin oodoos harsan tsagaan baishin,
За наадуулыгаа бүх хөрөнгийг нь аваад хань ижил үр хүшхдэнр нь салгаад нэг нэг базал өмсүүлээд хамгийн хөгжилгүй цус ойртсон сум аймагт нутаг заагаад 60 жилийн хугацаатай явуул тэнд очиж үржилд орог ядаж..
Хуулийн дагуу шуурхай шийдэж цэг тавих хэрэгтэй.Шудрага ёс цалин нэмэхээр чухал
зөв гарамжавын харөнгийг хураа