#Шууд: "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч Хүрэлбаатар "КОВИД-19"-ийн эмчилгээг хэрхэн хийж байгаа талаараа ярьж байна.


"Сэтгэшгүй" эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар:

- Хоёр жилийн өмнө буюу 2019, 2020 оны эхээр БНХАУ болон Монголын Засгийн газарт коронавирусний эмчилгээнд асар их хөрөнгө зарж байна. Энэ их хөрөнгөнөөсөө хувийн хэвшлийн байгууллагад өгөөч. Бид коронавирусийг эмчилье гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Харамсалтай нь хүлээж аваагүй учраас өнөөдөр та бүхэндээ хандаж байна. 

- Дэлхий нийтэд коронавирусийг бүрэн эмчилж чадаагүй байна. Хор уршиг нь ДОХ-оос ч илүү. "Ховс био орон зай" гэдэг ном бичсэн. Вируст өвчин буюу ДОХ өвчнийг эмчлэх талаар 2008 онд хэвлэлийн бага хурал хийж байлаа. Энэ өвчнийг эмчлэх маш амархан. Үүнийг дэлхийн эрдэмтдэд зориулж хэлмээр байна.  НҮБ-ын эрдэмтдийн бодож сэтгэж байгаа нь үнэхээр өрөвдмөөр байна. Яагаад гэвэл тархины доргилтоо ч мэдэхгүй байна. Ийм хүмүүс коронавирусийг эмчилнэ, ална гээд байх юм. 

Вируст өвчнийг бичил эргэлтийг нь системийг хэвийн хэмжээнд нь оруулж байж эмчилж болдог. Өнөөдөр дэлхийн болон монголын анагаах ухаан бичил эргэлтийн систем гэж ярихгүй байна. Артер, вений судасны уулзвар хэсэг дээр тор үүсдэг. Энэ торыг семпатик, пара семпатик мэдрэл удирддаг. Үүнийг л ойлгочихвол эмчилгээ хийхэд маш амархан болно.