LIVE: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

- БНХАУ-д  Өвлийн олимпын наадам болж байна. Олимпын наадмын үеэр БНХАУ-д айлчилсан. Хоёр жилийн хугацаанд хил хаалттай байсан учраас ярилцах зүйл нэлээд байсан. БНХАУ--ын албан тушаалтнуудтай уулзаж, хамтын ажиллагааны жишиг харилцаатай болох тал дээр нухацтай ярилцсан. Хил холбогдолтын асуудлоо тохирч чадсанд миний хувьд сэтгэл хангалуун байна. Энэ бол Оюутолгойн далд уурхайн төслийг эхлүүлж чадсантай дүйцэхүйц хэмжээний буюу экспортын 2-3 дахин нэмэгдүүлэх чухал алхам. Монгол улс өргөн царигаараа, БНХАУ нарийн царигаараа холбох цэг буюу терминалуудыг эцэслэн тохирч чадсан. Зарим яригдсан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. 

- Миний хувьд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байх үедээ буюу 2019 оны 5 дугаар сард УЕП болон АТГ-ын удирдлагуудад хандаж, Хөгжлийн банктай холбоотой зөрчлүүдийг ангилж өгөхийг хүссэн. Улмаар 75 зээл, 66 зээлдэгчийн зээлд дүгнэлт гаргуулж, ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлж байсан. 

Миний хувьд байр сууриа тодорхой илэрхийлье. Хөгжлийн банкны зээлийг 2 хувааж авч үзнэ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Хөгжлийн банкыг татан буулгахгүй, дампууруулахгүй. Засгийн газар хариуцлагагүй зээлдэгч нарын өмнөөс зээл төлөхгүй. Цаашдаа Хөгжлийн банк экспорт, импортыг дэмжиж олон улсын жишгийн дагуу ажиллуулна. 

Харамсалтай нь банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш банк шиг биш харин хадгаламж зээлийн хоршоо эсвэл сангийн үйл ажиллагаа шиг байсаар ирсэн. Зээлийн 3,2 их наяд төгрөг үлдэгдэлтэй болж Монголбанкны тогтоосноор 1,8 их наяд төгрөг чанаргүй зээлийн ангилалд орсон.

- Хөгжлийн банкнаас зээл аваад зориулалтын дагуу зарцуулсан, барьцаа хөрөнгө нь хангалттай ч цар тахлын нөхцөл байдлын улмаас эргэн төлөлт нь их биш хугацаагаар тасалдсан зээлийг хэвийн гэж үзнэ. Хамтран ажиллахын тулд хуулийн бүх гарц дээр ажиллана. 

- Улс төрийн нөлөөллөө ашиглаж, зээлээ зориулалтын бусаар өөр зүйлд зарцуулсан, барьцаа хөрөнгө нь хангалтгүй зээлүүд бий. Мөн шүүхэд шилжиж, маргаан үүсгэсэн нь ч бий. Эдгээрээс болж баялаг бүтээгчдийн нэр хүндийг унагасан, улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулах ёстой хөгжлийн банкны үйл ажиллагааг алдагдуулсан нөхөдтэй хатуу арга хэмжээ авах болно. 

- Үнэнийг хэлэхэд, Эрдэнэт, Оюутолгой гээд олон асуудал дээр ордон дотроос тэр бүр явж чадахгүй хүч мөхөстөх зүйл байдаг. Тиймээс олон нийтийн дэмжлэгтэй, мэдээлэл нээлттэй болох тусам илүү хүчтэй байж чаддаг. 

Хөгжлийн банкыг Экзим банк болгохын тулд  том түвшинд зээл гаргадаг, мега төслүүдэд зээл олгож, санхүүжүүлж байж Монгол Улс эдийн засгийн хувьд илүү бэхжих боломжтой.

Бидний хувьд Хөгжлийн банк байгуулагдсан 2011 оноос хойш бүх хэргүүд, дээрх асуудлуудыг Эрүүгийн хуулийн дагуу Эрүүгийн хуулийн дагуу мөнгө угаах гэмт хэргээр шалгаж өгөх хүсэлтийг Ерөнхий прокурорт гаргасан. 

Учир нь зээл зөрчигдсөн гэдэг асуудлын ихэнх нь иргэний хуулиар, 2011 онд буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар мултарч үлдэх боломжтой учир энэхүү зүйлчлэлийг өөрчлөөд энэ бол зээл биш харин мөнгө угаах гэмт хэрэг, улсын  татвар төлөгчдийн санхүүжилтэд ноцтой хохирол учруулсан гэх агуулгаар шалгах хүсэлт бүхий бичиг хүргүүлсэн. УЕП хүлээж авсан. Зарим зээлдэгчийн хөрөнгийг битүүмжилж байна.

Үүнийг баялаг бүтээгчдийн эсрэг хийж байгаа үйлдэл гэж ойлгож болохгүй. Жагсаавал 15 хүрэхгүй хүн л 1,7 их наяд төгрөгийн голлох зээлдэгч байгаа юм. Шаардлагатай бол зарим үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулж, хохиролгүй болгох олон улсын эрхзүйн зарчмын дагуу шийдвэрлэнэ. Тиймээс Хөгжлийн банктай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулийн дагуу шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэдгийг онцлон хэлье.