Динозаврын бүтэн ясыг хууль бусаар хадгалсан байж болзошгүй этгээдүүдийг ЦЕГ-аас илрүүллээ.
- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт Палеонтологийн түүхийн олдвор болох бүтэн динозаврын ясыг хууль бусаар хадгалж, тээвэрлэж байгаа талаарх мэдээлэл нэгэн иргэнээс иржээ.
- Мэдээллийг дагуу шалгахад эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн Б, Ч, Б, Ө нар нь Палеонтологийн түүхийн олдвор болох бүтэн динозаврын ясыг бусдад өндөр үнээр зарж борлуулах гэж байсныг үйлдэл дээр таслан зогсоожээ. Одоогоор тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
-Дээрх динозаврын ясанд Палеонтологийн шинжилгээ хийлгэхэд урьдчилсан байдлаар хожуу Цэрдийн галавын үе буюу 80 орчим сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт протоцератопс /protoceratops/ үлэг гүрвэлийн олдвор болох нь тогтоожээ.
Хүний олсон олзыг зүгээр л булаагаал авчихаж байгаа юм уу?