АТГ-аас яг одоо Ерөнхий прокурор асан М.Энх-Амгалангийн хамаарал бүхий обьектуудад нэгжлэг хийж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна.

Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланг АТГ-аас өнгөрсөн сараас эхлэн  шалгаж эхэлсэн.  Ингэхдээ Шинэ төмөр замын хэрэгт холбогдон шалгагдаж байсан Зам тээврийн сайд асан А.Гансүх Ерөнхий прокурор асан М.Энх-Амгаланд авилга өгч, хэргээ хаалгасан байж болзошгүй  хэмээн мэдээгдсэн. 

Учир нь А.Гансүхийн хэргийг 2017 оны 11 дүгээр сард прокурорын байгууллагад шилжүүлсэн боловч удалгүй хэргийг хаасан юм.

Өнгөрсөн баасан гаригт А.Гансүх болон М.Энх-Амгалан нарыг АТГ-аас мэдүүлэг өгөхөөр дуудсан боловч тэд очоогүй байна.