#Шууд: С.Бямбацогт: 1,3 тэрбумын буудал, хоолны өр тавиад явсан төрийн албан хаагчдын мэдээллийг нягталж шалгана! Ийм байж болохгүй.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

- Төрийн албан хаагч нар төрөөс томилолтын зардал өгдөг. Гэтэл тэдгээр албан хаагчид хаанаас яагаад илүү зардал гаргуулсныг шалгах хэрэгтэй. Хэн нэгнээс шаардаж, илүү зардал гаргуулах нь хууль бус. Ер нь энэ бол манай төрийн албаныхны байж байгаа царай. Дайлуулж цайлуулдаг, шахаж дарамталдаг, хүнд суртал гаргадаг. Үүний эцэст ядарсан ААН, иргэд л ачааг үүрч байна.