#Шууд: АН-аас УИХ дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлж байна!

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр:

- ОХУ-ын Элчин сайд нь ирээд Монголын удирдагч нарыг толгой дарааллан загнаж, нүүр рүү нь цаас шиддэг байж болохгүй. Би ийм нийгмийг хүлээн зөвшөөрөхгүй. 

- Хуучны МАН 32 мянган сэхээтнээ ОХУ-ын махны машинаас хамгаалж чадаагүй. ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровын айлчлал хоёр улсын харилцан тэгш эрхтэй хамтын ажиллагааны айлчлал байх ёстой. 

- Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын чуулга уулзалт хийж байгаа нь бодлогоороо дэмжиж байгаа нь зөв. Манай улсад ҮАБЗ-ийн үзэл баримтлалд  "Хоёр хөрштэйгөө найрсаг хамтын ажиллагаатай байна. Аль нэгийг нь өндөрт авч үзэхгүй. Ингэхдээ гурав дагч хөршийн бодлого байна" гэж заасан байдаг. 

- ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровтой Төрийн гурван өндөрлөг уулзахгүй байлгүй  дээ.  Ямар нэг байдлаар тулгалтад орж болохгүй гэдгийг сануулж хэлье. Дайныг өдөөхгүй, тэмцэлдэхгүй гагцхүү бодлогоо л ярих ёстой.  Монгол улс ийм бодлоготой гэдгээ дэлхийд батал. Үгүй гэх зүйл дээрээ хатуу байр суурьтай байх ёстой.

- Бид гаднаа хүчирхийллийг дэмжихгүй хэмээн мэдэгдчихээд дотооддоо өөгшүүлдэг байж болохгүй. Ардчилсан нам асуудлыг хүчирхийллийн аргаар шийдвэрлэхийг дэмжихгүй. 

- АН бүлэггүй болсон юм биш МАН бүлэггүй болгосон. Эх баригчид сөрөг хүчингүй болж байгаад ууртай ард түмэнтэйгээ нүүр тулъя гэж байгаа юм байна. Үүнийг дэмжиж байна. 

- МАН сөрөг хүчингүй болсноороо үнийн хөөрөгдөл, цалин, инфляцтайгаа өөрсдөө тулах нь.