Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж байна.
Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.
У.Хүрэлсүх:
- Эцэг дэлхий хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж олон түмний сэтгэл тэнийсэн дэлгэр сайхан зун цаг Монгол эх оронд минь айлчлан ирж, Монгол түмний Их баяр цэнгэл наадам эхлэхэд бэлэн боллоо.
- Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн эх оронч, эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж, мөнх тэнгэрийн хүчин дор, төр улсаа бататган бэхжүүлж, дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн юм.
- Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн Үндэсний их баяр наадам бол Монгол төрийн оршин тогтнохуй, тусгаар тогтнолын бэлгэдэл, эв нэгдэл, эрх чөлөө, үүх түүх, өв соёл, оюун санааны охь шим, хүн төрөлхтний соёлын үнэт өв билээ.
- 1911 оны Үндэсний эрх чөлөө, 1921 оны Ардын хувьсгалаас хойш тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулж, анхны наадмаа хийснээс хойш нэгэн зууныг үджээ.
- Ирж буй шинэ зуунд монголчууд тусгаар тогтнолоо улам батжуулж, ололт амжилтаа бататгаж, эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа ханган, хөгжил дэвшлээрээ хүн төрөлхтөнд үнэлэгдсэн Монгол улс болохын төлөө ард нийтээрээ хамтдаа зүтгэцгээе.
- Миний монголын ард иргэдээ. Монгол туургатныг нэгтгэн, мөнх тэнгэрийн хүчин дор Их монгол улсын байгуулан өрнө дорныг төвшитгөн Монголын их амар амгаланг дэлхий ертөнцөд цогцлоосон Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож байна. Төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх үүднээс Эзэн богд Чингис хааны иш хөргийг Монгол төр, айл өрх, албан байгууллага бүр эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байх тухай түүхэн зарлигийг Төрийн тэргүүн буулгаж байна.
- Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадрах болтугай.








За
Undesnii ikh bayar naadam bol uls huchirheg orshih undes mon.Mongol uls monhjin mandah boltugai
Лицензээ хураалгасан хулгайч луйварчид Ерөнхийлөгчийг харахаар шээс нь гоождог байх даа.Бүр Хятад шиг байх хэрэгтэй.100 авилгач луйварчдыг барьж шийтгэвэл улс өөдөлнө дөө.Тийм зоригтой үнэнч прокурорууд гарч ирэх болтугай
Ерөнхийлөгч маань өнгөтэй сайхан харагдаж байна.Ерөнхийлөгч өнгөтэй учраас Монгол өнгөтэй байна гэсэн үг.Монгол орон мандан бадрах болтугай
Манай хөлийн гишгүүр чингэсийн хөрөгтэй хивс штээ кзз
Энэ хүнд төрийн тэргүүн гэдэг утгаар дасах гэж их хичээлээ. Бардаггүйээ!
Буудчих аавын хүү байхгүй л байх даа
Хүнийг араар могой бариулах гэсэн олиггүй хүн .
uuln ehleed arhin deer bga zurguudiign ustgachihvslc
Хууль батлагдсан шүү дээ. Одоо чингис гэдэг архи байхгүй болно!
Тэгэх байхаа