Улсын дээд шүүх баасан гарагт хуралдаж, Хөгжлийн банкны гэх тодотголтой хэрэгт холбогдсон 42 хүн, гурван хуулийн этгээдэд хамаарах шүүгдэгч нарын гомдлыг хэлэлцжээ.
Тодруулбал, гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эсхүл эрх зүйн шинэ ойлголт, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзжээ.
Иймд хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
Хөгжлийн банкны хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэг нь Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг юм. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкны удирдлагуудад нөлөөлсөн гэх үндэслэлээр буруутгаж байсан.Улсын дээд шүүх түүний холбогдсон хэргийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар 2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болов.
Улс төрийн намууд одоогоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулаагүй байгаа юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!