Одоогоос 10 жилийн өмнө буюу 2012 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 11-ний өдрийг охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан. Тус өдрөөр дэлхийн улс орнууд охидын эрхийг сурталчлах, хүйсээр, ялгаварлах, хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх, хүчирхийлэлд өртөж байгаа охидод туслахад уриалдаг уламжлалтай.
Тус өдрийг тохиолдуулан БШУЯ-наас "Охидын" гэх тусгайлсан үзлэгийг боловсролын орчинд зохион байгуулах ёсгүйг зарлаж байна. Өсвөр насны охид, хөвгүүд эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан, өөрөө хүссэн үедээ сайн дураараа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, анхан шатны тусламж үйлчилгээ авдаг байх ээлтэй орчныг бүрдүүлнэ хэмээн мэдэгдсэн бол Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос маргааш Төрийн ордонд "Нандин" чуулганыг зохион байгуулах гэж байна.
Тодруулбал, “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-оос санаачлан хэрэгжүүлж буй “Хавдаргүй монгол эмэгтэй” нийгмийн зорилтот төслийн хүрээнд Олон улсын охидын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд аймаг, нийслэл, сум, дүүргүүдийн өсвөрийн төлөөлөл болсон 1000 охид, хөвгүүд чуулах юм.










Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!