Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 3-ны өдөр 38 настай эмэгтэй жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, орон сууц мөргөсөн осол гарчээ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.

Дээрх хэрэгт холбогдуулан жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.