LIVE: Чингис хааны музей нээлээ хийж, Төрийн есөн хөлт цагаан тугийг залж байна.
“Чингис хаан” музей 12 мянга орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх үзмэр, үлдэх хувь нь гадаадын улс орны музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар, уран бүтээлээс бүрдэж байгаа аж.
Түүх, соёлын 10400 орчим дурсгалыг музейд дэлгэж байгаагаас найман хувь нь хосгүй үнэт дурсгал байна. Түүнчлэн музейн барилгын нүүрэн дээр Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Аригбөх нарын таван их хааны тамгыг байршуулсан байна.
Их хаадын тамга тус бүрийн дээд талд эртний төрт улсуудын сүлд шүтээн шонхор, галт шувуу зэргийг дүрсэлсэн бол тамганы доод талд тухайн хааны үед хэрэглэж байсан зоосон мөнгийг урласан байна. Нээлтийн үеэр төрийн есөн хөлт цагаан тугийг Чингис хааны музейд залах ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
Музейн үнэ тариф нь 16 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй, насанд хүрэгчдэд 30,000, оюутанд 15,000 төгрөгөөр тус тус үйлчлэхээр тогтсон байна.
Үнэ тарифийн хувьд болноо.Ахм
ymar unetei yum be
Хүүхдүүдээ дагуулж яваа хүн бүрт үнэгүй байвал.Хүүхдүүд түүхээ сайн мэддэг болох байхдаа.Үгүй бол аав ээж нь дэндаа лизингтэй шүү дээ.Дарга нараа хууль тогтоогчдоо.
17 toi dundu surguuliin huuhed 30k yu kk ?